Боксын тамирчдад Олимпийн тэтгэлгийг гардуулан өглөө

2016 оны 4 сарын 27

МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч бөгөөд “Рио-2016” Олимпийн наадмын Монголын багийн ахлагч Ж.Хатанбаатар  нар Олимпийн эв нэгдлийн сангийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй боксын тамирчид, багш дасгалжуулагчдыг өчигдөр/2016.04.26/ хүлээн авч уулзан, Олимпийн тэтгэлгийг гардуулж өглөө. Энэ үеэр тамирчдын цаашид оролцох тэмцээн уралдаан, бэлтгэл цугларалтын талаар мэдээлэл солилцож, санал сэтгэгдлээ хуваалцав.

Олимпийн тэтгэлэгт хөтөлбөрт жүдо, байт харваа, хөнгөн атлетик, чөлөөт бөх, хүндийг өргөлт, буудлага  болон боксын спортын 17 тамирчин хамрагдаж байгаа юм. 

Дашрамд дуулгахад, Монголын боксын холбооны бэлтгэлийн зааланд өнөөдөр МБХ, "Ариг" банкны удирдлагууд шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзана. Энэ үеэр оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн болон залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох баг тамирчдын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр болжээ.

Ч.БОЛОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна