Пабло Нерудаг дахин нутаглуулав

2016 оны 4 сарын 27

Чилийн зохиолч, яруу найрагч, Нобелын шагналт Пабло Нерудагийн шарилыг зөөж, Номхон далайн эрэг дээрх төрөлх хотод нь нутаглуулжээ. 1973 онд Чилид барууны үзэл баримтлалт цэргийнхэн төрийн эргэлт хийсний дараа зохиолч учир битүүлгээр нас барсан юм. Түүний үхэлтэй холбоотой олон таамаглал байдаг ч алин ч батлагдаагүй бөгөөд хордуулсан гэх нь бий.

2013 онд зохиолчын үхлийн шалтгааныг тогтоохоор шарилыг нь ухаж гаргаж ирсэн ажээ. Гэвч шүүх эмнэлгийн шинжээчид түүний яснаас авсан дээжнээс ямар ч хор илрүүлээгүй.  2015 онд Чилийн Засгийн газар зохиолчийн үхэлд гурав дахь этгээдийн нөлөө орсныг тогтоосон гэж мэдэгдэж байв. Зохиолчийн үхлийн шалтгааныг тогтоохоор шүүх эмнэлгийн олон улсын шинжээчдийн баг шинжилгээ, судалгааг үргэлжлүүлж байгаа билээ.

Саяхан Чилийн  Конгресст Нерудагийн үр хүүхдүүд, улстөрчид, шүтэн бишрэгчид нь хайртай зохиолчдоо хүндэтгэл үзүүлсэн юм. Түүний шарилыг Сантьяго хотоос 110 км-ын зайд орших зохиолчийн төрсөн Негра хотын эгц хадан дээр нутаглуулжээ. Далай, тэнгисийг биширдэг байсан Пабло Неруда одоо далайд хамгийн ойр очлоо хэмээн” Неруда” сангийн тэргүүн ярьсан байна.

Хайрын тухай яруу найргаараа алдартай Пабло Неруда зохиолч төдийгүй чадварлаг дипломатч байсан гэдэг. Зүүний үзэл баримтлалт Пабло Неруда 1973 онд төрийн эргэлтээр огцорч, амиа хорлосон Чилийн ерөнхийлөгч Сальвадор Альендегийн дотны нөхөр байсан гэдэг.

1973 онд Чилид төрийн эргэлт хийсэн цэргийнхэн найз нөхдийг нь цаазалсан нь түүнд хүнд цохилт болсон юм. Генерал Августо Пиночетын дэглэмийг эсэргүүцсэн Пабло Неруда Чилиэс дүрвэхээр зэхэж байсан ч төрийн эргэлт гарснаас хойш 12 хоногийн дараа учир битүүлгээр нас барсан гэдэг.

Н.Энх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна