Сонгуулийн хороодод мэдээлэл технологийн баг ажиллуулна

2016 оны 4 сарын 27

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр/2016.04.26/ хуралдаж сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудал хэлэлцлээ.

Хуралдаанаар,  тухайлбал, Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журам, Сонгуулийн баримт бичгийг бүртгэх, цэгцлэх, хүлээлцэх журмыг тус тус баталж, мөн Аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дэргэд ажиллах Мэдээллийн технологийн баг байгуулах тухай шийдвэрийг гаргалаа гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

А.АМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна