Оросын эдийн засаг нэг хувиар агшина гэв

2016 оны 4 сарын 27

ОХУ-ын эдийн засаг энэ 2016 оны эцэст нэг хувиар агшина хэмээн Оросын стратегийн судалгааны төвийн захирал Алексей Кудрин мэдэгджээ. Дэлхийн зах зээл дээр баррель газрын тосны үнэ дунджаар 43 ам.долларт байвал Оросын эдийн засаг нэг хувиар агших таамгийг экс сангийн сайд Алексей Кудрин хэлж байна. Харин ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн сайдын тооцоогоор энэ онд эдийн засаг 0.2 хувиар агших таамаг хийжээ. Өнгөрсөн онд ОХУ-ын ДНБ /дотоодын нийт бүтээгдэхүүн/ 3.7 хувиар багассан аж.

Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өнгөрсөн оноос унаж эхэлсэн нь эрчим хүч экспортлогч орнуудын эдийн засагт хүндээр туссан юм. Ялангуяа Барууны эдийн засгийн хоригтой ОХУ-д “давхар цохилт” болжээ. Эх сурвалж: Tass

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна