“Үүлэн заяа” дуурийн орлогыг ХСҮТ-д хандивлана

2016 оны 4 сарын 27

Монгол Улс элэгний өвчлөл, хорт хавдар, В, С вирусын тархалтаар дэлхийн хэмжээнд дээгүүр байр эзэлж байгаатай холбогдуулан улсын хэмжээний мэргэжлийн урлагийн таван байгууллага (УДБЭТ, УДЭТ, ҮДБЭЧ, Улсын филармони, Хүүхэлдэйн театр) нэгдсэн хандивын аяныг зохион байгуулах гэж байна.

Уг аяны хүрээнд байгууллага тус бүр ирэх тавдугаар сарын 14-ний өдөр өөрсдийн онцлог шинж бүхий тоглолтуудыг тоглох юм. Энэхүү тоглолт бүрээс олсон нийт орлогыг Хавдар судлалын үндэсний төвд элэг шилжүүлэн суулгах мэс заслын тоног төхөөрөмж худалдан авах үйлсэд хандивлана.

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид үндэсний дууриудын нэг болох Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурийн орлогыг энэ өдөр тоглохоор болсон байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна