Зөгийчид балаа Япон руу экспортолно

2016 оны 4 сарын 27

Далайн түвшнээс 1000 гаруй метрийн өндөрт оршдог Монгол Улсын зөгийн бал дэлхийд хамгийн шимтэй, органик нь гэж зөгийчид тайлбарлалаа. Гадны улсууд Монголын зөгийн балыг авах  хүсэл их байдаг. Гэтэл монголчууд өөрсдөө импортын зөгийн бал түгээмэл хэрэглэдэг. Иймээс төрөөс зөгийчдийг дэмжсэн бодлого явуулж, импортын зөгийн балын татварыг нэмэх бүр цаашлаад хориглох шаардлагатай тухай зөгий үржүүлэгч Т.Шижиртуяа ярив.  Түүний эрхэлдэг “Арга гангат” зөгийн аж ахуй өнгөрсөн жил 10-15 тонн зөгийн бал хураан авчээ. Үүнээсээ 100-300 килограмм балыг Япон улс руу экспортолсон байна. Нэг килограмм зөгийн балын үнэ 20 мянган төгрөг. Жилд 10-15 тонн зөгийн бал  дунджаар 200 сая төгрөг болдог.  Зөгийчин Т.Шижиртуяагийн тухайд дээрх  200 сая төгрөгийн орлогын 30-40 хувь нь цэвэр ашиг нь болдог байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна