Нууцаар мөрдөн шалгаж болох уу?

2016 оны 4 сарын 27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал хурааж байна. Санал хураах шатанд УИХ-ын гишүүн Н.Энхболд “Хуулийн төсөл дэх зургаа дахь заалтаар бусдын гар утсыг зөвшөөрөл авалгүйгээр чагнаж болох нь. Энэ чинь юу гэсэн үг вэ. Хууль зөрчсөн үйлдэл биш үү. Үүнд ажлын хэсгийнхнээс хариулт авах шаардлага байна” гэв.

Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Нууцаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах болсон ч шүүхийн зөвшөөрөл авна гэж тал, талдаа ойлголцсон” гэсэн хариулт өгсөн юм. Хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдийн зүгээс хойшлуулшгүй ажиллагаа гэдэг дээр тодорхой байгаа, мөрдөн шалгах үед Шүүхийн зөвшөөрөлтэй явуулна. Энэ ажиллагаануудыг хааж өг гэж тусгайлан заасан байгаа. “Зургадугаар саналаар /нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай/ санал хураахаа энэ удаад хойшлуулъя. 91-ийг хураасны дараа эцсийн хэлэлцүүлэг дээр янзалж оруулж ир гээд чиглэл өгчих” гэснээр энэхүү заалтыг хойшлууллаа.

Санал хураалт үргэлжилж байна.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна