Туркийн Элчин сайд лекц уншлаа

2016 оны 4 сарын 27

Туркийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Соёлын өдрүүдийн хүрээнд Истанбул хотын захирагч Кадыр Топбаш манай улсад айлчлан, Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж, хоёр хотын хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Турк улсын дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл өгсөн байна.

Мөн соёлын өдрүүдийн хүрээнд олон сонирхолтой үйл явдал өрнөж байна. Туркийн кино долоо хоног “Тэнгис” кино театр болж буйн дээр Турзийн хүүхдийн баярыг Монголд тэмдэглэж, нийслэлийн таван сургуулийн хүүхдүүдийг хамруулсан зохион бичлэг, гар зургийн уралдаан зохион байгуулсан байна. Мөн өнөөдөр Турк улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз МУИС-ийн оюутнуудад “Соёл иргэншлийн уулзвар Турк улс” сэдвээр лекц уншчээ. Туркийн дуурийн дуучин Серап Чифтчи уригдан ирж, СУИС, Хөгжим бүжгийн сургуулийн оюутнуудад мастер хичээл заасан юм. Тэрбээр энэ сарын 29-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт бүрэн хэмжээний тоглолтоо толилуулах ажээ.

Харин маргааш  Туркийн Элчин сайдын яаманд археологийн номын нээлт болох ажээ.уг ном нь МУИС –ийн багш нарын бүтээл юм байна.

Д.ЦЭЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна