Долоон хүнийг аварсан баатарлаг нохойг эцсийн замд үджээ

2016 оны 4 сарын 27

Эквадорын гал унтраах албаны аврагч нохой газар хөдлөлтийн гамшгийн дараа долоон хүнийг нуранги дороос олж амийг нь аврахад тусалжээ. Гэвч лабрадор- ретривер үүлдрийн аврагч нохой нурсан балгас руу галын дөлийг зүсэн орж хүмүүсийг хайж байх үеэрээ авсан гэмтлээсээ болж нас барсан байна. Дөрвөн настай Дайко нохой Ибарра хотын гал унтраах албанд гурван жил ажилласан байв.

Эквадорт дөрвөн сарын 16-нд 7.8 магнитудын газар хөдөлснөөс 600 гаруй хүн амь үрэгдэж, 12 мянган хүн гэмтэж бэртсэн бөгөөд олон зуун байшин барилга нурж сүйдсэн юм. Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс газар хөдлөлтийн дараа хүнсний хомсдолд орж, өлсөж ядарсан 260 мянган хүнд тусламж хүргэхээр даваа гаригт зарлажээ. Эх сурвалж: Yahoo news

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна