Ц.Цолмон сайдын зөвлөхийг баривчилжээ

2016 оны 4 сарын 27

Авлигатай тэмцэх газраас Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотойгоор саатуулжээ. Түүнийг  энэ сарын 25-ны өдөр иргэн М-ээс хээл хахууль авсныг үйлдэл дээр нь илрүүлсэн байна. Ж.Алтансүхэд эрүүгийн 201601000081 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн тухай эх сурвалж мэдээллээ. 

Ж.Алтансүхийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон, цагдан хорих 461 дүгээр ангид хорьжээ.

Д.ЖАГАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна