Наадмын нээлт, хаалтын хөтөлбөрийг сонгон шалгаруулна

2016 оны 4 сарын 27

Сонгон шалгаруулалтын нэр: Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулга, хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалт
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны  2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн   03 дугаар тогоолын дагуу Тулгар төрийн  2225 жил, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулга, хөтөлбөрийг нээлтэй сонгон шалгаруулна.  Шалгаруулалтад Монгол улсын иргэн, мэргэжлийн болон чөлөөт уран бүтээлчид, хамтарсан мэргэжлийн баг төсөл боловсруулан оролцох боломжтой.
Төсөлд тавигдах ерөнхий  шаардлага
 
“Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол”-ыг зохион байгуулах төсөлд тавигдах шаардлага:

Төслийн утга санаа, зохион байгуулалтыг Үндэсний их баяр наадмын тухай хууль, төрийн ёслол хүндэтгэлийн дэг журамд нийцүүлсэн байх;

Монгол төрийн түүх,  тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлал, бахархалыг агуулсан байх;

Нээлт болон хаалтын үйл  ажиллагаа нь уялдаа холбоо бүхий төгс шийдэлтэй байх;

Утга агуулга, зохион байгуулалтын хувьд  өмнөх жилүүдэд зохион байгуулагдсан арга хэмжээний найруулга, утга санаа, арга хэлбэрийг хуулбарлаагүй, шинэлэг байх, мөн  уран бүтээлчид, үзэгч иргэд жуулчдын аюулгүй байдлыг хангасан байхаар төлөвлөсөн байх;

Найруулга утга санааг тухайн орон зай, цаг хугацаанд нийцүүлэн тодорхой шийдэлтэйгээр төлөвлөсөн байх

Орчин үеийн шинэ дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөсөн байх;

Баяр наадмын нээлтийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үргэлжлэх хугацаа 40-45 минут байхаар төлөвлөсөн байх;

Үйл ажиллагааны төсвийг үнэн зөв бодитойгоор тооцоолсон байх ба өмнөх жилийн төсвөөс хэтрэхгүйгээр төлөвлөсөн байх

Төрийн “Хүндэтгэлийн концерт”-ыг зохион байгуулах төсөлд тавигдах шаардлага:

Төсөл нь монгол үндэстний онцлог уламжлал, төрийн хүндэтгэл бэлэгдлийг  агуулсан байх

Уран бүтээлчдийн сонголтыг концертийн  найруулга, зохиолд нийцүүлэн  олны танил, нэр хүнд бүхий мэргэжлийн чадварлаг уран бүтээлчдийг сонгосон байх;

Найруулага зохиомж, цаг хугацааг  нарийн төлөвлөж, тайз декорацийг  шинэ дэвшилтэт техник тоног төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөсөн байх

Тоглолтын үргэлжлэх хугацаа 60-80 минут байхаар төлөвлөсөн байх;

Үйл ажиллагааны төсвийг үнэн зөв бодитойгоор тооцоолсон байх ба өмнөх жилийн төсвөөс хэтрэхгүйгээр төлөвлөсөн байх

Төсөл хүлээн авах хугацаа:  2016 оны 4 сарын 20-ны өдрөөс 05 дугаар  сарын 5-ны өдрийн 10:00-17:00 цаг хүртэл.  
Сонгон шалгаруулалтад оролцогчид төслөө битүүмжлэн авчирна.
 
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Г.Амарын гудамж, Соёлын төв өргөө, "Г" корпус, 5 давхарт.  Нийслэлийн Соёл урлагийн газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна