Багшлах эрх авахаар 1500 гаруй хүн бүртгүүлжээ

2017 оны 3 сарын 21

Багшлах эрх олгох шалгалтын бүртгэл өнөөдрөөр тасалбар болж байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтарч онлайнаар бүртгэсэн юм. Уг шалгалтад  шинээр сургууль төгссөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар энэ шалгалтад хамрагдах юм. Мөн урьд нь багшилж байсан ч гурваас дээш жил багшийн ажил хийгээгүй завсардсан хүмүүс өгөх боломжтой аж.  

Шалгалт энэ сарын 26-нд эхэлнэ. Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт шалгалтын комисс ажиллах юм. Сар гаруйн хугацаанд уг шалгалтад орохоор 1500 гаруй багш бүртгүүлжээ.

Т.МӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна