Чернобылийн ослын 30 жил: Нэг кадр

2016 оны 4 сарын 28

Припять хотын бэлгэдэл «Энергетик» нэртэй Соёлын ордон

Өнгөрсөн зууны наяад онуудад Припятийг ирээдүйн, залуусын, шинэ хот байгуулалтын үлгэр жишээ гэж нэрлэж байлаа. Хотын хүн амын дундаж нас нь 26 байсан юм. Залуухан, эрмэлзэлтэй хүмүүс Зөвлөлтийн өнцөг булан бүрээс ирцгээн хотыг байгуулж, амьдарч, хайрлаж иржээ. Атомын цахилгаан станц, өөрсдийн гэр орныг  босголцож, тэгжрэлгүй замаар зугаалж, үр хүүхдээ төрүүлэн өсгөж, «Энергетик» гэж нэрлэсэн Соёлын ордонд жүжиг, концерт үзэн дискотект цэнгэж байлаа. «Энергетик» нь хотын соёлын төв байлаа. Боржин чулуугаар өнгөлөгдсөн, ханын зураг, шитгээгээр чимэгдсэн ордон ослын дараа орхигдон эзгүйрч Припять хот шигээ тоногдон  цөлмөгдөж нуржээ. Одоо Соёлын ордон нь эзгүйч сүйрсэн чимээгүй хотын бэлгэдэл болон хувирсан байна.

Фото: Денис Синяков

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна