Нефтийн үнэ өслөө

2016 оны 4 сарын 28

АНУ-ын нефтийн нөөцийн тоо шинээр  зарлагдсаны дараа Brent рольцийн баррелийн үнэ $46,5 доллар хүртэл өссөн нь энэ жилийн доторх хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Арилжаагаар үнэ нэмэгдэж байсан ч дээд хэмжээнд хүрэхэд ямар нэгэн зүйл дутагдаад байсан юм. Ингээд драйверууд АНУ-ын нефтийн нөөцийн  хэмжээний мэдээг Америкийн нефтийн хүрээлэнгээс (API) гаргахыг хүлээсэн байлаа. Мэдээ ирэнгүүт үнэ нь 2016 оны дээд үзүүлэлтийг харуулжээ.

Шинжээчид нөөцийг 1,75 сая баррелиар өснө гэж хүлээсэн ч  хэмжээ нь харин 1,1 сая баррелиар буурсан байв. Үнэ шууд л дээшилж эхлэв.

Zerohedge

Бензин болон дагавар бүтээгдэхүүний нөөц 400 мянга, 1,02 сая баррелиар тус тус буурсан байлаа. Харин АНУ-ын гол нийлүүлэлтийн цэг болох Кушингийн агуулахад нөөц өсчээ. Гэхдээ тэр тоо зах  зээлийг сэргээсэнгүй.

Хэрэв үнэ энэ төвшинд тогтож чадвал техникийн талаасаа дараагийн зорилт нь Brent хольцийн нэг баррелийн үнэ $48 доллар хүрэх асуудал болно. Одоо нефтийн зах зээлд янз бүрийн  мэдээ их байгаа. Зарим орнуудад  олборлолт унасан бол хаа нэгэнтээ  олборлолт нэмэгдлээ,  салбарын ажил хаялд өөр нэг газар гарч байгаа гэх мэтийн  мэдээ их байгаа юм.

Морган Стенлей банкны мэргэжилтэн Лонгсон нефтийн үнийн өсөх хандлага төгсгөлгүй биш гэлээ. Түүний хэлснээр  ойрын саруудад ОРЕС хар алтны олборлолтоо нэг сая баррелиар нэмэгдүүлэх гэнэ. Одоо зах зээл дээр,доошлох хандлагын талынхан их байгаа гэтэл үнийн өсөлт эсрэгээр өсч байна. Иймэрхүү дүр зураг өнгөрсөн оны эхэнд байсныг Лонгсон бас сануулжээ.

Сануулахад, лхагва гаригт АНУ-ын нефтийн  нөөц ба олборлолтын мэдээгээр Эрчим хүчний яам нь  гаргах юм. Ер нь бол Төь банкны хуралдааны мэдээ л чухал байх ёстой. Пүрэв гаригт л хуралдааны шийдвэр  гарч ирнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна