Жан-Поль Гудын гэрэл зургийн үзэсгэлэн Миланд нээгджээ

2016 оны 4 сарын 28

BLUE-BLACK IN BLACK ON BROWN, НЬЮ-ЙОРК, 1981

Милан хотын ойролцоох Реале  шилтгээний орчин үеийн урлагийн павильонд алдар цуутай  гэрэл зургийн мастер, номын зураач, найруулагч Жан-Поль Гудын “So Far So Goude” нэртэй нэртэй гэрэл зураг, эвлүүлгийн  томоохон үзэсгэлэн нээгдлээ. Түүний хажуугаар нь өнгөрмөөргүй гэдгийг өөрөө үзсэн хүн батлаад өгөх байх.

Грейс Жонс, Нью-Йорк, 1978

Хар арьстан диско-хатагтай Грейс Жонсийн хөрөг нь түүний хайртай зургуудын нэг. Бьоркийн хөрөг ч мөн адил. Жан Поль гэрэл зургууд зүсэн салгах дуртай. Дараа нь хэсгүүдээс нь сюрреалист гэхээр  бүтээлээ  бүтээнэ. Гэрэл зурагчны уран сайхны гэрэл зургууд нь түүнийг Дали, Ман Рэй, Гамильтон нарын сюрреализмд хамаатай болгодог. Гэсэн хэдий ч түүний уран бүтээл нь өөрийн гэсэн дэгжин арга барилтай.  Түүний энэ чанарыг нь гялбаа сэтгүүлийн  редакторууд  үнэлэн  гэрэл зурагчинтай хамтарч иржээ.

Бьорк, 2007

Гудын гэрэл зургийн дуранд дуучид, загвар өмсөгчид, жүжигчид авхаалж, хөдөлгөөнтэй муза нар эсвэл төв тогтуун баатрууд болон хувирдаг. Жан-Поль Гудын карьерын амжилтыг түүний алдар цуу илтгэдэг. Paper сэтгүүлийн 2014 оны өвлийн нэгэн дугаарын хавтсыг өгзөг дээрээ тавьсан хундганд оргилуун дарс аягалаж байгаа Ким Кардашьян чимсэн байлаа. Тэр дуулиантай зургийг Жан-Поль Гуд бүтээсэн юм. Энэ хулигаан зураг түүний анхных биш Уран бүтээлч ихээхэн өдөөсөн байдлаар зогссон Каролина Бамонтын ийм зургийг 2007 онд авснаа Кимийн хамт давтсан байлаа.

Каролина Бомонт, Нью-Йорк, 2007

Үзэсгэлэнгийн зургийг шилэх, зохион байгуулах ажлыг нь Жан-Поль Гуд удирдан оролцжээ. “Бид өнгөрсөн үед нэвтрэн миний уран бүтээлийн учир утгыг ойлгуулан тайлбарлахаар оролдлоо” хэмээн тэр хэлжээ.  Энд түүний янз бүрийн ястан, арьсны өнгөөр өөр хүмүүст байнга гаргадаг сонирхлыг нь тэмдэглэхгүй өнгөрөөх аргагүй. Гэрэл зурагчин уран бүтээлчийн Chanel, Kenzo, Guerlain, Cacharel, Vionnet зэргийн алдартай маркуудтай хамтран хийсэн урлагийн бүтээлээс  гадна мастерийн хувийн архивын зургууд уг үзэсгэлэнд тавигджээ. Зөвхөн 18 наснаас дээш насанд хүрэгчдэд зориулагдсан гэмээр.

So Far So Goude үзэсгэлэн зургадугаар сарын 19 хүртэл нээлтэй байх учир орчин цагийн нэгэн сонирхолтой алдартны бүтээлтэй танилцах боломж шүтэн бишрэгчдэд нь байгаа.

Toukie, Нью-Йорк, 1974

Фарида Хелфа, Парис, 1985

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна