Сонирхогчдын шатрын дэлхийн аварга төрлөө

2016 оны 4 сарын 28

Грекийн Халкидики хотноо “Сонирхогчдын дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээн” амжилттай явагдаж өндөрлөлөө. Монголын баг тамирчид өмнөх жилүүдийнхээ амжилтыг бататган дөрөв дэх сонирхогчдын шатрын дэлхийн аварга төрлөө.

2000 хүртэлх ангилалд оролцсон Монгол Улсын Багшийн Их Сургуулийн оюутан спортын мастер Энхсайханы Хулан 9 өргөөс 7.5 хожлоор түрүүлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд хос алтан медалийн эзэн болж, Олон улсын шатрын холбооны мастерын болзол хангалаa.

2300 хүртэлх ангилалд "Мончесс" клубын шатарчин Ганзоригийн Ганцоож 6.5 хожлоор хүрэл медаль хүртлээ.

1700 хүртэлх ангилалд "Хос мастер" клубын шатарчин Н.Цогзолмаа 4.5 хожлоор эмэгтэй төрөлд мөнгөн медаль. Mөн Хос мастер клубын шатарчин Т.Баяночир хамгийн шилдэг залуу шатарчны шагналыг хүртсэн байна.

Амжилттай оролцсон Монгол улсын баг тамирчдадаа баяр хүргэе!

2000 хүртэлх ангилалд оролцсон спортын мастер Энхсайханы Хулан 9 өргөөс 7.5 хожлоор түрүүлэн эрэгтэй, эмэгтэй төрөлд хос алтан медалийн эзэн болж, Олон улсын шатрын холбооны мастерын болзол хангалаa.

МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна