”Extreme Memory Tournament” ой тогтоолтын халз тэмцээнд Монголын таван тамирчин оролцоно

2016 оны 4 сарын 28

Энэ оны 6 дугаар сард АНУ-ын Сан Диего хотноо 75,000 ам.долларын шагналын сантай дэлхийн шилдэг 24 тамирчны дунд зохиогдох "Extreme Memory Tournament" ой тогтоолтын халз тэмцээнд Монголын Оюун Ухааны Академийн долоон тамирчин сар гаруйн хугацаанд үргэлжилсэн урьдчилсан шатны тэмцээнээс шалгарч оролцох эрхээ авсан билээ.

Энэ удаагийн тэмцээнийг өсвөрийн дэлхийн аварга, ОУ-ын Их мастер Э.Энхмөнх болон өнгөрсөн жилийн тус тэмцээний нэг төрөлд дэлхийн дээд амжилт тогтоосон ОУ-ын Мастер Т.Энхжин нар ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид учир хүндэтгэх шалтгаантайгаар оролцох боломжгүй боллоо.

Тэмцээнд манай таван тамирчнаас гадна Монгол гаралтай Шведийн тамирчин ОУ-ын Их Мастер А.Янжаа оролцож байгааг дуулгахад таатай байна.

Манай багийн бүрэлдэхүүнд:

1) ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдан
2) ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав
3) Их Мастер Б.Шижир-Эрдэнэ
4) ОУ-ын Мастер З.Цэцэгзул
5) ОУ-ын Мастер А.Анударь

Улсаар нь авч үзвэл:

Герман - 7 тамирчин
Монгол - 5 тамирчин
Америк - 4 тамирчин
Англи - 3 тамирчин
Швед - 2 тамирчин
Недерланд - 1 тамирчин
Филиппин - 1 тамирчин
Хятад - 1 тамирчин тус тус оролцоно гэж Монголын оюун ухааны академиас мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна