ХХБанк “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн 3-рт шалгарлаа

2016 оны 4 сарын 28

Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол улсын нийгэм эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг 15 дахь жилдээ шалгарууллаа. Тус шалгаруулалтанд Худалдаа, хөгжлийн банк “ТОП-100 ААН”-ийн нэгээр шалгарч, 3-рт эрэмбэлэгдэн нийт банкуудаа тэргүүллээ.

ХХБанк 2015 онд:

  • 5 дахь удаагаа МУ-ын Засгийн газрын баталгаатай дунд хугацаат 500 сая ам.долларын бондыг дэлхийн санхүүгийн зах зээлд амжилттай арилжааллаа.

  • Дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн оффисийн чиг хандлага бүхий 14-н давхар төв байрандаа төвхнөлөө.

  • Гал түймэрт 40.000 ам.доллараа алдаж, хохирсон иргэн П.Чанцалдуламд 40.000 ам.долларыг нь бүрэн бүтэн солиулж, шинээр нөхөн олгосон нь харилцагчаа баярлуулсан үйл явдал байв.  

  • Олон улсын хөрөнгийн зах зээлийн салшгүй нэгэн цогц үйлчилгээ болох Кастодиан үйлчилгээг Монголын хөрөнгийн зах зээлд анх удаа бүрэн хэмжээнд нэвтрүүллээ. 

Түүнчлэн, ХХБанкны гаргасан 500 сая ам.долларын бонд “Азийн шилдэг корпорацийн бонд”-оор шалгарч, Дэлхийн эдийн засгийн форумаас “Дэлхийн өндөр өсөлттэй компани”, Global Trade Review байгууллагаас “Монгол улсын худалдааны санхүүжилтийн шилдэг банк”, Global Banking and Finance Review байгууллагаас “Монгол улсын шилдэг арилжааны банк” зэрэг олон шагналуудыг гардлаа.

ХХБанк нь цаг тутамд өсөн дэвжиж, Монгол улсынхаа хөгжилд томоохон хэмжээний хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж буй бөгөөд ХХБанкны амжилтын гол цөм болсон нийт ажилтнууд, харилцагчид, хамтран ажиллагсад Та бүхэндээ талархал илэрхийлье.

Хөгжил дэвшилд хамтдаа