27.000 гаруй иргэд Үндэсний хуримтлалтай болжээ

2016 оны 4 сарын 28

Голомт банк нь Монголбанкнаас баримталж буй иргэдийн хуримтлалыг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд, улс орны эдийн засгийн өсөлтийг урт хугацаанд дэмжих зорилготой “ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛЫН ХӨТӨЛБӨР”-ийг 2015.11.02-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд асар богино хугацаанд өндөр амжилтыг үзүүлж байна.

Учир нь  тус хөтөлбөр зарлагдсанаас хойш нийт 27.000 гаруй иргэд хуримтлалын дансаа шинээр нээлгэсэн  нь  харилцагчдын зүгээс Голомт банкинд үзүүлсээр ирсэн хувирашгүй итгэлийн илэрхийлэл юм.

Манай улс 820 мянга орчим айл өрхтэй  ч тэдний 760 мянга гаруй нь огт хуримтлалгүй, хуримтлал эзэмшигчдийн ердөө ганцхан хувь нь нийт хуримтлалын 60 гаруй хувийг эзэмшиж буй  нь  баян хоосны ялгаа асар их байгаагийн баталгаа юм.

Иймд хэрэв 3 өрх тутмын 1 нь сар бүр тогтмол 50.000 төгрөгийг хуримтлуулж зуршвал 10 жилийн дараа 13.000.000 сая төгрөг, улс орны хэмжээнд 3.3 их наяд төгрөгийн хуримтлалтай болох ба Голомт банкны зүгээс тогтмол хуримтлал үүсгэж чадсан иргэдээ дэмжиж 20 хувийн урамшуулал олгоно.  

Хэрэв иргэн, айл өрх бүр үндэсний хуримтлалтай болвол  үндэстний хэмжээнд эдийн засаг хямралд өртөхөөс сэргийлж, мөнгөн урсгалыг дотооддоо хадгалан, улмаар улс орны эдийн засгийн өсөлтөд урт хугацаанд эерэгээр нөлөөлөх юм.

ГОЛОМТ БАНКНААС ТУС ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛСЭН ДӨНГӨЖ САР ХАГАСЫН ХУГАЦААНД 18.000 ГАРУЙ ИРГЭД ИРЭЭДҮЙН САНХҮҮГИЙН ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ БАТАТГАЖ, ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛТАЙ БОЛЖЭЭ.

Энэ нь Монгол хүн бүр хуримтлалын ач тусын тухай өргөн мэдлэгтэй болж, өөрийн болон үр хүүхэд гэр бүлийнхээ  сайн сайхны төлөө нэгдэж, улс орныхоо эдийн засгийн хөгжилд ч хувь нэмрээ оруулж буйн илэрхийлэл юм.

Голомт банкны хамт олны зүгээс “Үндэсний хуримтлал” эзэмшигчиддээ талархал илэрхийлэхийн ялдамд, та ч гэсэн тус хөтөлбөрт нэгдэж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх үүдээ нээхийг  сануулж буйдаа баяртай байна.

ГАНЦХАН САРЫН ДОТОР 18.000 ГАРУЙ ИРГЭД ГОЛОМТ БАНКИНД ХУРИМТЛАЛЫН ДАНС НЭЭЛГЭЛЭЭ

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны хамт олон 2015 оны 11-р сараас Монгол орон даяар “ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛЫН ХӨТӨЛБӨР”-ийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд асар богино хугацаанд өндөр амжилтыг үзүүлж байна.

Учир нь  тус хөтөлбөр зарлагдсанаас хойшхи өнөөдрийн байдлаар нийт 27.000 гаруй иргэд хуримтлалын дансаа шинээр нээлгэсэн  нь  харилцагчдын зүгээс Голомт банкинд үзүүлсээр ирсэн хувирашгүй итгэлийн илэрхийлэл юм.  

Голомт банк нь эрхэм харилцагчдынхаа хамтаар амжилт ялалтын түүхээ ямагт тунхаглаж ирсэн бөгөөд үүний үр дүнд  Монгол хүн бүр хуримтлалтай, улс орон  эдийн засгийн дархлаатай болж буй нь ийнхүү нотлогдож байна.