“80 саяын уналт”-ын анхны дугаарт Д.Тамара эмээ орлоо

2016 оны 4 сарын 28

Боловсрол суваг телевизийн “50 саяын уналт” нэвтрүүлэг шинэчлэгдэж “80 саяын уналт” болж байгаа билээ. Энэхүү нэвтрүүлгийн анхны дугаар өчигдөр /2016.04.27/ болж, анхны дугаарын зочноор Д.Тамара эмээ оролцлоо. Д.Тамара гуай өдгөө 79 насыг зооглож буй бөгөөд Хэнтий аймгийн уугуул иргэн юм. Тэрбээр 50 саяын уналт нэвтрүүлгийг байнга үздэг болохоор уг нэвтрүүлэгт орж мэдлэгээ сорихыг хүсдэг байжээ. Түүний хүслийг зээ хүү н.Эрдэнэцолмон нь фэйсбүүк хуудсандаа бичиж, эмээгийнхээ хүслийг биелүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Тиймээс нэвтрүүлгийн хамт олон 80 саяын уналт нэвтрүүлгийнхээ анхны дугаарт Д.Тамара эмээг оруулахаар болсон байна.  Д.Тамара эмээгийн хүсэл биелж,  80 саяын уналтын салхийг хагалсан төдийгүй  зээ  хүүгийн хамт зургадугаар шат хүртэл амжилттай оролцсон юм.

80 саяын уналт найман настай балчраас, наян настай буурлуудын үзэх дуртай, танин мэдэхүйн өгөөжтэй нэвтрүүлэг гэдгээ ийнхүү харууллаа. 50 саяын уналт нэвтрүүлгийн ивээн тэтгэгчид нэмэгдсэн болохоор 80 сая төгрөг хүртэл шагналын сангаа нэмсэн байна. 

Д.ЦЭЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна