Загасчилж явсан хүмүүсийн завийг олжээ

2016 оны 4 сарын 28

Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт хоёрдугаар багийн нутаг, Буйр нуурын эргээс дотогш 400 орчим метрийн зайд загасчилж явсан дөрвөн хүнтэй завь хөмөрч, улмаар бүгд амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн ням гаригт гарсан. Осолдсон дөрвөн хүний нэг нь мөсөн дээр осгож нас барсан байдалтай байсныг Хилийн цэргийн 0306-р ангийн дугаар заставын хилчид олжээ.  Мөн тэдний унаж явсан завийг олсон байна. Үлдсэн гурван хүний цогцос одоо хүртэл олдоогүй, эрж хайх ажиллагаа үргэлжилж байгаа Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна