Афганистанд гадаадын цэргүүд амь үрэгдэв

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Афганистанд гадаадын цэргүүд амь үрэгдэв

Афганистанд үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулах хүчний есөн цэргийн албан хаагч амь үрэгдсэн тухай мэдээллийг тус бүс нутаг дахь албаны эх сурвалж өнөөдөр өгчээ. Одоогоор ямар улс үндэстний цэргүүд байсан нь тодорхойгүй байгаа гэнэ. Тэдгээр албан хаагчид агаарын хүчний нисдэг тэргэнд сууж явсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Нисдэг тэрэгний осол Афганистаны зүүн нутагт болсон бөгөөд амь үрэгдсэн цэргүүдээс гадна нэг АНУ-ын иргэн , мөн НАТО-гийн болон афган цэрэг шархадсан байна. Одоогоор Афганистанд 150 мянга гаран гадаадын цэргийн албан хаагч алба хааж байгаа юм. Энэ оны эхнээс хойш Афганистанд нийтдээ 529 гадаадын цэрэг амь үрэгдсэн гэсэн тоо баримтыг гадаадын мэдээлллийн эх сурвалжууд гаргаж байгаа аж.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж