Хүүхдийг нийгэмшүүлэх асуудлаар хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Хүүхдийг нийгэмшүүлэх асуудлаар хэлэлцэв

Аймгийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө хэлтэс, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс хамтран “Хууль зөрчсөн хүүхдийг нийгэмшүүлэх арга зүй”  сэдэвт сургалт семинарыг зохион байгууллаа. Тус сургалтанд  нийт бүх сумдын Засаг даргын тамгын газрын хүүхдийн эрхийн ажилтан, ерөнхий боловлын сургуулиудын нийгмийн ажилтнууд хамрагдаж, хүүхдийн гэмт хэргийн өнөөгийн байдал, гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн хамгаалал, хүчин зүйлс,  гэмт хэрэг зөрчилд холбогдсон хүүхдийн сэтгэл зүй,хүүхдийг нийгэмшүүлэх хууль зүйн үйлчилгээ, хүүхдийн хэргийг шийдвэрлэхэд мэргэжилтнүүдийн оролцоо,  зэрэг сэдвийн хүрээнд санал солилцлоо. Энэ онд аймгийн хэмжээнд хүүхэд хамгааллын асуудал, гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн эрхийг нөхөн сэргээхэд чиглэсэн шат дараалсан сургалтууд явуулахаар төлөвлөж байна. Дашрамд дурьдахад энэ оны эхний найман сарын байдлаар хүүхэд оролцсон гэмт хэрэг долоон удаа бүртгэгдсэн нь урьд оны мөн үеэс дөрвөн хэргээр буюу 44.4 хувиар буурсан аж. Энэ нь нийт гэмт хэргийн 3.3 хувийг эзэлж байна.

Б.Батчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж