Техникийн шинэчлэл хийжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Техникийн шинэчлэл хийжээ

Завхан аймгийн хэмжээнд албан байгууллагуудын дулааныг хангадаг томоохон долоон уурын зууханд технологийн шинэчлэл ийлээ. Завхан аймагт Улаанбаатар хотын адил өвөлдөө утаа униар дунд амьдардаг болоод хэдэн жилийн нүүр үзсэн. Хэдийгээр их хотыг бодвол Улиастай хүн ам багатай ч агаарын энэхүү бохирдол, уурын зуухнуудын яндангаар хаях нүүрсний утаанаас үүдэлтэй. Энэ байдлаас салахын тулд  уурын зуухнууд нэгдсэн журмаар технологийн шинэчлэл хийх ажлын хүрээнд гурван сарын туршид хийж гүйцэтгэжээ. Эдгээр ажлыг гүйцэтгэгчид энэ сарын 19-нд аймгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн засаг дарга Я.Санжмятав, ЗДТГ-ын дарга П.Нямжав, Улиастай сумын засаг дарга Б.Эрдэнэбаатар ЗДТГ-ын хэлтсийн дарга мэргэжилтнүүд оролцлоо.

Аймгийн хэмжээнд нийтдээ том жижиг нийлсэн 43 уурын зуух үйл ажиллагаа явуулдаг ба  үүнээс тусгай зөвшөөрөлтэй 16 зуух үйл ажиллагаа явуулж байна. Тус аймгийн удирдлагын зүгээс бодлогын төвшинд Улиастай хот агаарын бохирдолгүй ажлыг шат дараалан хийхээр төлөвлөжээ. Эдгээр долоон уурын зуухыг Хаан болон Хас  банкнаас 50-120 сая төгрөгний  зээлийг гурван жилийн хүрээнд төлөх нөхцөлтэйгээр авсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж