Сурах бичгийг түгээж байна

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Сурах бичгийг түгээж байна

Ерөнхий боловсролын сургуулийн III, VIII ангийн 24 нэр төрлийн сурах бичгийг хэвлэх ажил оройтож өнөөдрийг хүртэл сурах бичгээ гар дээрээ аваагүй байна. Одоогийн байдлаар зургаа, наймдугаар ангийн 16 төрлийн сурах бичиг, биеийн тамирын багшийн гарын авлагыг хэвлэх  түгээх ажил явагдаж байгаа аж. Хичээл эхлээд гурван долоо хоног өнгөрчихөөд байхад шинэ сурах бичэг гар дээрээ аваагүй байгаа нь олон шалтгаантай аж. Тодруулбал дээрх  сурах бичиг хэвлэх зөвшөөрал Сангийн яамнаас наймдугаар сарын 31-нд,  Азийн хөгжлийн банкнаас энэ сарын 1-нд тус тус иржээ. Улмаар хэвлэх компаниудтай долоо хоногийн дараа буюу энэ сарын 8-нд гэрээ байгуулсан байна. Сурах бичиг хэвлэх, түгээх ажил оройтсон нь нэг байгууллагын буруугаас болоогүй, ажил ном журмаараа явж байгаа хэмээн албаны хүмүүс тайлбарлаж буй. Тухайлбал хөтөлбөрөө зохиох, хянах, шинэчилэн найруулах, зохиогчийн баг шалгаруулах, сурах бичгээ зохиох, эх бэлдэх, тендерээ шалгаруулах, зөвшөөрлөө авах гээд цаг хугацаа шаардаж байгаа гэнэ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж