Эх хүн болно гэх хичнээн их баярлаж байлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.22-нд нийтлэгдсэн

Эх хүн болно гэх хичнээн их баярлаж байлаа

Харанхуйд
яаравчилан алхана. Гэнэт өөрийн алхаанаас гадна ямар нэгэн тог, тог
хийх чимээнээр эргэн харвал таяг тулсан эмгэн үзэгдэнэ. Шөнийн гэрэлгүйд
царай нь үл харагдах тэр эмгэний алхаа яг л залуу хүнийх шиг цоглог
боловч таягтай ажээ. Нэг мэдэхэд эмгэн хажууд ирчихсэн зогсож байлаа.
Толгойгоо боосон алчуур нь хажуугаар хааяа нэг өнгөрөх машины гэрэлд нэг
улаан, нэг хар болж үзэгдэнэ. Харин царай нь тодрохгүйгээр үрчлээтэн
харагдах нь ямар нэг царайгүй толгой шиг харагдуулна. Бусад юм нь байдаг
л тэр эмээ хуучин тэрлэг хэдрэрч, нарийн цагаан бүсээр бүслээд, цагаан
улт өмсжээ.
Хөшөө мэт зогсох түүнийг харсан эмгэн шоолох мэт
шүдээ ярзалзуулаад "хүүхэдтэй болмоор байна уу?" гэж шивнэхэд нь
гайхсандаа юу!? хэмээн дуу алдвал хүүхэдтэй болмоор байна уу? хэмээн
асуултаа давтан асуув. Гэнэтийн асуултанд балмагдаад аль эсвэл ерөөсөө
хүсээгүй байсан болоод ч тэр үү!? ҮГҮЙ хэмээн хариулвал. Эмгэн тийм байж
хэмээн гунигтайгаар өгүүлээд харанхуйд утаа мэт булингартан алга
боллоо. Гэнэт сүнстэй таарч гэж бодсонд нуруугаар нь хүйт даасанд гэрийн
зүг харайлгав. Орцондоо ороод лифтэнд ч суулгүй шууд тэр чигээрээ
гүйсээр 9н давхарт гарж ирээд амьсгаагаа ч даралгүйгээр гэртээ орж
хаалгаа сайтар хаасны эцэст сая нэг амьсгаа аван үүднийхээ сандал дээр
үхсэн мэт уналаа.
Үргэлжлэл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж