Нөөцийн махны урамшуулалд 1.4 тэрбумыг олгоно

Хуучирсан мэдээ: 2010.09.24-нд нийтлэгдсэн

Нөөцийн махны урамшуулалд 1.4 тэрбумыг олгоно

Нийслэлийн захирагчийн ажлын албанаас энэ жилийн нөөцийн махны урамшуулалд 1.4 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрлэжээ. Тодруулбал нэг килограм махны үнийн зөрүүг 500 төгрөгөөр тооцож байгаа аж. Нөөцийн мах бэлтгэх сонгон шалгаруулалтад  “Мах импекс” ХХК, “Тайж трейд” ХХК , “Мах экспорт” ХХК зэрэг хот хөдөөгийн 14 аж ахуйн нэгж тэнцжээ. Эдгээр компаниудын  мах нядалгааны ангилж савлах байр, агуулах зээврийн унаа, ажиллах хүч, урьд жилүүдэд нийлүүлж байсан махны чанар зэргийг харгалзан үзэж нөөцийн мах бэлтгэх зөвшөөрөл олгосон байна. Нөөцийн мах ирэх оны нэгдүгээр сараас худалдаанд гарах юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж