Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Мэндчилгээ

Дэлхийн аялал жуулчлалын өдийг тохиолдуулан аялал жуулчлал, зочлох үйлчилгээний
салбарын нийт ажиллагсаддаа мэндчилгээ дэвш
үүлж байна.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн орнууд 1980 оноос эхлэн жил бүрийн 9-р сарын 27-нд “Дэлхийн аялал
жуулчлалын өдөр”-ийг тэмдэглэх болсон нь өдгөө Монгол Улсад аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын тэмдэглэлт баяр болжээ.

Энэ удаагийн Дэлхийн аялал жуулчлалын өдрийг “Аялал жуулчлал ба биологийн төрөл зүйл” сэдвийн дор дэлхийн улс орнууд
тэмдэглэн өнгөрүүлж буй нь олон нийтийн анхаарлыг хүрээлэн буй орчин, тогтвортой аялал жуулчлалын хөгжлийн асуудалд хандуулж буй хэрэг юм.

Монгол орны газарзүйн байрлал, байгаль, цаг уурын эрс тэс нөхцөл нь хөгжлийн
өндөр хурд, аж үйлдвэрийн
өсөлтийг хязгаарлагч хүчин зүйл байсан бол шинэ мянганд аялал жуулчлал
х
өгжүүлэх боломж, давуу тал болж байна. Түүх, соёлын баялаг өв, онгон төрхөөрөө хадгалагдсан байгаль, түүнтэйгээ зохицсон нүүдэлчин ахуйн өвөрмөц хэв маяг маань жуулчдын сонирхол татах
болсноор зоч
лох үйлчилгээний салбарын цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж байна.

Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд
аялал жуулчлалын бодлого, эрхз
үйн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлж, гадаад сурталчилгаа, хамтын ажиллагааны чиглэлээр төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүдтэй
хамтран идэвхтэй
үйл ажиллагаа явуулж байгаагийн дүнд жуулчдын тоо 2010 оны эхний 8 сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 27 хувиар нэмэгдэж 315 мянгад хүрээд
байна.

Валютын нөөц, иргэдийн орлого, ажлын байр нэмэгдүүлэх эх үүсвэр, байгаль орчин хамгаалах арга
зам, дэлхийн орнуудын эдийн засаг, нийгмийн тэргүүлэх салбар болон хөгжиж байгаа “утаагүй үйлдвэрлэл” хэмээн нэрлэгддэг аялал
жуулчлалын салбар Монгол Улсын ирээд
үйн хөгжлийн гол багана байх болно гэдэгт
эргэлзэхг
үй байна.

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын нийт ажиллагсад,
бидэнтэй хамтран ажилладаг гадаад дотоодын байгууллага, хувь х
үмүүст Дэлхийн аялал жуулчлалын өдрийн баярын мэндийг дахин хүргэж, ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


УИХ-ын гиш
үүн, Засгийн газрын
гиш
үүн,
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.ГАНСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж