“Sweetymotion” “101st Rock Division”-тай хамтран дуулав

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

“Sweetymotion” “101st Rock Division”-тай хамтран дуулав

Мэргэжлийн хөгжмийн “Sweetymotion” хамтлагийнхан АНУ-ыг саяхан зорьсон.
Тэд тус улсад очсон даруйдаа Чикаго хотын Кларк, Хаббардад болсон
Америкийн тусламжийн байгууллагын арга хэмжээнд оролцжээ.    Чикагогийн
төвд орших эдгээр гудамжийг хааж, хөдөлгөөнийг зогсоосон нь тус хотынхны
зүгээс арга хэмжээнд оролцогчдод үзүүлсэн томоохон хүндэтгэл юм.

“Sweetymotion”-ыхон энэ үеэр өөрсдийн уран бүтээлээс толилуулж, “101st
Rock Division” хамтлагтай хамтран дуулжээ. Чикаго хотын төвийн 1000
гаруй оршин суугч оролцсон энэхүү арга хэмжээний орлогыг АНУ дахь
хамгийн том тусламжийн байгууллага болох Америкийн тусламжийн
байгууллагын төвд илгээсэн байна.

Үүнээс гадна тус улсын үүрэн телефоны хамгийн том компаниудын нэг болох
AT&T тоглолтыг ивээн тэтгэж, 5000 ам.доллар хандивлажээ.
“Sweetymotion” хамтлагийнхан ийнхүү Америкийн оддын нэгэн адил буяны үйл
ажиллагаанд идэвхтэй оролцдогоороо америкчуудад хэдийнэ танил болсон
бөгөөд есдүгээр сарын 11-ний хэрэг явдлыг эргэн дурсах арга хэмжээнд ч
оролцсон аж. 

Үргэлжлэлийг эндээс уншина уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж