Авлигын асуудлыг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Авлигын асуудлыг хэлэлцэнэ

Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн “Монгол улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь” төсөл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулж буй  “Хувийн хэвшил дэх авлига” сэдэвтэй нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр “Элит” төвд болно. Хэлэлцүүлгийн үеэр НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хувийн хэвшилд холбогдох заалт, зохицуулалтад дотоодын хууль тогтоомжийг нийцүүлэх талаар хийсэн судалгааны дүнг танилцуулж, хувийн хэвшлийн төлөөллийн санал, зөвлөгөөг авах юм. Хувийн хэвшлийн ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэхэд чиглэж байгаа юм байна. Мөн уул уурхай, банк санхүү, худалдаа үйлчилгээ, барилга, хөдөө аж ахуйн салбарт ажилладаг ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчид болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцохоор бүртгүүлсэн байна.

Э.Энхээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж