Өвчилсөн малын тоо нэгээр нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.27-нд нийтлэгдсэн

Өвчилсөн малын тоо нэгээр нэмэгджээ

Сүхбаатар аймгийн 8 сумын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 10145 мал  өвчилсөн нь өмнөх хоногоос 488 толгой малаар нэмэгдэж, 10011 толгой малыг устгасан байна. Шүлхий өвчинтэй тэмцэх ажилд 874 хүн,  44 мотоцикл, 113 автомашин, техник хэрэгсэлтэйгээр устгал, ариутгал, хяналтын 18, хөдөлгөөнт 69 постонд үүрэг гүйцэтгэж байна. Харин Дорнод аймгийн хэмжээнд 6 сумын нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 3195 мал өвчилсөн нь өмнөх хоногоос 1 толгой малаар нэмэгдэж, 2414 устгасан нь байна. Тус аймагт шүлхий өвчинтэй тэмцэх ажилд 582 хүн, 155 автомашин,техник хэрэгслэлтэйгээ ариутгал хяналтын 23, хөдөлгөөнт 63 постонд үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж