Газрын тос боловсруулах үйлдвэртэй болно

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Газрын тос боловсруулах үйлдвэртэй болно

Дархан-Уул аймагт газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах гэрээг байгууллаа. Дөнгөж сая Төрийн ордонд Монгол-Японы хамтын ажиллагааны шугамаар байгуулах уг төслийг хэрэгжүүлэх үндсэн гэрээнд Японы Тоёо Инженеринг корпорац, Марубени корпорац болон Монголсэкию компанийн төлөөлөгчид гарын үсэг зурлаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр Дархан-Уул аймагт хоногт 44000 баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орно. Үйлдвэр барих ажлыг 2011 онд эхэлж 2014 онд ашиглалтад оруулах ажээ. Уг үйлдвэрийг 600 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулах бөгөөд үндсэндээ Японы талын зээл, санхүүжилтээр үүнийг шийдэх ажээ. Энд өндөр бүтээмжтэй 600 ажлын байр бий болох юм байна. Нийт 50 орчим монгол инженерийг Японд, 220 гаруй мэргэжилтэй ажилтныг Японы мэргэжилтнүүдийн туслалцаатайгаар Монголд сургаж бэлтгэхээр гэрээнд тусгажээ.

                        Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж