Парламентийн ойд зориулан уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2010.09.28-нд нийтлэгдсэн

Парламентийн ойд зориулан уралдаан зарлажээ

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 20 жилийн ойд зориулан Улсын Их Хурлын тамгын газар, УИХ-ын Хүний эрхийн Дэд хорооноос хамтран оюутнуудын дунд илтгэлийн уралдаан зарлажээ. “Парламентийн хяналт ба Хүний эрхийн хамгаалал” гэх сэдвийн хүрээнд их, дээд сургуулийн оюутан залуус илтгэл тавих бөгөөд уг уралдааны шагналын нийт сан 800 мянган төгрөг аж. Илтгэлийг ирэх сарын 20, 21 ний өдрүүдэд Улсын их хурлын Хүний эрхийн Дэд хорооны ажлын албанд хүлээлгэн өгөх юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж