Ben-ий адал явдал 10-р сарын 5-нд

Хуучирсан мэдээ: 2010.09.29-нд нийтлэгдсэн

Ben-ий адал явдал 10-р сарын 5-нд

Ben 10-ын адал явдал хэмээх Cartoon network-ийн цуврал хүүхэлдэйн киног манай хүүхэд багачууд сайн мэдэх билээ. Тэгвэл тус хүүхэлдэйн киноны зохиолоос сэдэвлэн Papaya Studio, D3 Publisher нар видео тоглоом бүтээж Ben 10 Ultimate Alien: Cosmic Destruction нэртэйгээр 2010 оны аравдугаар сарын 5-нд худалдаанд гаргах гэж байна. Персонал компьютераас бусад бүх платформ дээр хийгдсэн тус тоглоом яг л хүүхэлдэйн кинон дээр гардаг тоймгүй их адал явдал багтсан учраас хүүхэд багачууд төдийгүй адал явдалт тоглоомонд дуртай насанд хүрэгчид ч сонирхон тоглох болно хэмээн бүтээгчид нь тоглоомын сайтуудад өгсөн ярлцлагадаа дурдсан гэнэ.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж