Орон нутгийн сэтгүүлчидтэй уулзжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.30-нд нийтлэгдсэн

Орон нутгийн сэтгүүлчидтэй уулзжээ

Монголын Хэвлэлийн Хүрээлэн, Дархан-Уул аймагт “’десант” буулгаж, тус байгууллагын Удирдах Зөвлөлийн гишүүд хөдөө орон нутагт ажиллаад иржээ. Тэд юуны өмнө Дарханы сэтгүүлч, уншигч, үзэгч, сонсогчдын төлөөлөлтэй “DBS” телевизийн байранд уулзаж сэтгүүл зүйн салбарын зарим чухал асуудлаар халуун дотно яриа өрнүүлсэн байна. Уулзалт ярилцлагад ЛХА ТВ”, “DBS ТВ” “ТВ 12” болон, телевиз, радиогийн “Орхон” студи, “Бурхантын цууриа” радио, “Найрамдлын Дархан” сонины сэтгүүлч сурвалжлагчдаас гадна “Өсвөрийн сэтгүүлч” клубийн гишүүд, багш нар оролцжээ.

Мөн Дархан-Уул аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Р.Батжаргал, Хэвлэлийн хүрээлэнгийн Удирдах Зөвлөлийн гишүүдтэй уулзаж халуун яриа өрнүүлсэн байна. Үүний дүнд хоёр байгууллага орон нутагт мэдээлэл түгээх чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

Хэвлэлийн хүрээлэнгийн удирдлага Дархан-Уул аймагт очиж, орон нутгийн хэвлэл мэдээллийг хөгжүүлэх асуудлыг нухацтай ярилцсан нь, хөдөө газар ажиллаж байгаа сэтгүүлчдийн урмыг сэргээж, тэдний ажлыг дэмжих шинэ эхлэл боллоо хэмээн Дарханы сэтгүүлчид үзэж байгаа аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж