Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.23-нд нийтлэгдсэн

Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

Монголын олимпийн боксын холбооноос
зохион байгуулж буй сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн улсын аварга
шалгаруулах  тэмцээн өнөөдөр  15.00 цагаас Спортын төв ордонд эхэллээ.
Тус тэмцээнд Бээжингийн олимпийн аварга Э.Бадар-Ууган, П.Сэрдамба,
У.Мөнх-Эрдэнэ нар бэртлийн улмаас оролцох боломжгүй гэдгээ мэдэгдсэн
аж. Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй эмэгтэй нэгэн
зэрэг болж байгаа бөгөөд энэ сарын 27-нд өндөрлөх юм байна. Дашрамд
сонирхуулахад, уг тэмцээнд 17 багийн 250 тамирчин оролцож байгаа аж.
Б.Анх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж