Шөрмөсөн чулууг нууцаар хэрэглэсээр байна

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Шөрмөсөн чулууг нууцаар хэрэглэсээр байна

Дэлхий даяар татгалзаад байгаа  ч манай улсын барилгын салбарт нууц далд хэрэглэсээр байгаа нэгэн аюулт бодис бол шөрмөсөн чулуу юм. Энэ чулуу нь хүний үсийг 5000 хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний нарийхан ширхэгтэй байдаг аж. Дулаан тусгаарладаг галд тэсвэртэй, барилгын материалаас эхлээд бойлер, дулааны хоолойн хувцас, цахилгаан бараа, автомашин, зуух, бөмбөг тэслэх утас, эмийн бүтээгдэхүүн зэрэг 3000 гаруй барааны үйлдвэрлэлд үүнийг ашигладаг. Шөрмөсөн чулуу нь агаараар дамжин хамар хоолойн залгиураар уушгинд нэвчиж, 20 жилийн дараа гэхэд хүний амьсгалын эрхтэнийг бүрэн ажиллагаагүй болгон үхэлд хүргэдэг аюултай юм байна. Хүний биед хорт хавдар үүсгэдэг биет байдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан. Ийм аюулт бодисын хэрэглээ буурсан эсэх талаар Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын үндэсний төвийн албаны дарга Н.Бурмаагаас тодруулсан юм.

-Улсын хэмжээнд шөрмөсөн чулууны хэрэглээнээс татгалзах шийдвэрийг гаргасан. Гэвч барилгын жижиг компаниуд мэр сэр хэрэглэсээр байгааг үгүйсгэх аргагүй. Шөрмөсөн чулуу бол хүний эд эрхтэнд эргэшгүй аюул учруулдагийн дээр хорт хавдар ч үүсгэдэг гэдгийг нэгэнт тогтоосон тул хэрэглээнээс хасах стандартыг боловсруулсан. Энэхүү аюулт бодисын талаар дэлгэрэнгүй мэдээллийн тун удахгүй “Боловсрол” телевизээс үзэж болно. Тус телевизтэй хамтран шөрмөсөн чулууны аюуулын тухай сургалт явуулахаар бэлтгэж байна гэлээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж