Индонезид хоёр галт тэрэг мөргөлдлөө

Хуучирсан мэдээ: 2010.10.02-нд нийтлэгдсэн

Индонезид хоёр галт тэрэг мөргөлдлөө

Индонезийн Жава дүүргийн   Пемаланг  хотод хоёр галт  тэрэг мөргөлдсөний улмаас 35 хүн амьд үрэгдэж олон хүн шархадлаа.

Осол Индонезийн цагаар өглөө эрт үүрээр болсон бөгөөд нийслэл Жакартаас ирж байсан галт тэрэг Петарукан өртөөний галт тэрэгтэй мөргөлдсөн байна. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар  ослын шалтгаан нь гэрлэн дохио эвдэрснээс болсон аж. Нас барсан, шархадсан хүмүүсийн ихэнх нь галт тэрэгнээс шидэгдэж, унасан байжээ. Одоогийн байдлаар шархадсан  40 –өөд хүнийг  эмнэлэгт хүргээд байгаа гэнэ.

Индонезийн тээврийн яамны  хэвлэлийн төлөөлөгч “Осол механик гэмтлээс болсон. Бид өртөөний зогсоолд байсан галт тэрэгний  дохио хэвийн ажиллаж байсан үгүйг шалгаж байна” гэжээ.  Мөн энэ үеэр Соло нэртэй өөр хотод галт тэрэгний осол гарч нэг хүн амиа алдсан гэсэн мэдээ цагдаагийн байгууллагад нь ирсэн байна. Индонезид галт тэрэгний осол гарах нь сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн зургадугаар сард гарсан ослоор зургаан хүн амиа алдсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж