Обама захиргааныхаа түр тэргүүнийг томилов

Хуучирсан мэдээ: 2010.10.03-нд нийтлэгдсэн

Обама захиргааныхаа түр тэргүүнийг томилов

Рам Эмануэл (зүүнээс), Барак Обама (ар нь) ба Пит Рауз. Фото ©AFP

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өөрийн захиргааны тэргүүн Рам Эмануэлийг огцорсон тухай зарласан юм. Захиргааныхаа түр удирдагчаар Обамаг сенатад ажиллаж байхад нь аппаратыг толгойлж байсан, 2009 оноос ерөнхийлөгчийн ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа Пит Роузыг томилсон байна.

Энэ талаар болсон хэвлэлийн бага хурал дээр Обамагийн захиргаанаас гунигтайгаар явж байна гэж Эмануэл хэлээд харин “агуу орны агуу хот” төрөлх Чикагод баяртайгаар буцаж байна гэжээ. Улстөрч тэнд хотын захирагчийн сонгуульд өрсөлдөх гэнэ.

Раузын талаар тэр хэлэхдээ “арав арван жилийн” туршлага түүнийг дагаад ирнэ гэв. Цагаан ордонд “Үүнийг Питээр өөрчлүүлье” гэсэн зүйр үг гараад ирсэн гэж Обама нэмэрлэв.

Эмануэл шууд л сонгуулийн компанидаа орох гэнэ. Өмнө нь өөрийн туслахаа Чикаго хотын мэрийн төлөө сонгуульд өрсөлдөх нь зөв гэж Обама хэлж байлаа. Чикагогийн мэрийн сонгууль 2011 оны хоёрдугаар сард явагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж