Жэки Чан Чингис хааны тухай кино хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Жэки Чан Чингис хааны тухай кино хийнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай

    Холливудын од, Хонг Конгийн нэрт жүжигчин Жэки Чан өчигдөр манай улсад ирсэн билээ. Тэрбээр сэтгүүлчидтэй уулзахдаа Чингис хааны тухай кино хүсдэгээ хэлсэн юм. Түүний хэлж буйгаар өөрийн дотны найз Х.Баттулга сайдтай аль эртнээс Чингис хааны тухай кино хийхээр ярилцаж байгаа гэнэ. Энэ талаараа Жэки Чан хэлэхдээ “Би Батукатай энэ талаар ярилцсан. Хэдэн жилийн өмнөөс л ярилцаж байгаа. Чингис хааны тухай маш олон кино, нэвтрүүлэг байдаг ч гэхдээ кино бол түүхийг хэрхэн сонирхолтойгоор харуулахад оршдог. Би Чингис хааны тухай киног жирийн нэг байлдаантай кино шиг хиймээргүй байна. Кино зохиол бүхэлдээ маш сонирхолтой байж хүнд хүрэх ёстой. Тэр нь л чухал” гэлээ.

    М.Анир

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж