Ургац хураалтыг 7 хоногт дуусгах үүрэг өгөв

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

Ургац хураалтыг 7 хоногт дуусгах үүрэг өгөв

Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ургац хураалтын комисс өчигдөр хуралджээ. Хуралдаанаар ургац хураалтын явцын дүнг хэлэлцэж, цаашид анхаарах асуудал, албан даалгаварыг орон нутгийн болон аж ахуйн нэгжийн удирдлагууд, иргэд, тариаланчдад хүргүүлэхээр тогтсон байна. Аравдугаар сарын 2-ны байдлаар ургац хураалтын дүнг мөн үеэр ярилцжээ. Улсын хэмжээнд үр тариа 253.2 мянган га талбайн ургац хураахаас 192.5 мянган га талбайгаас 264.6 мянган тонныг хураагаад байгаа аж. Энэ нь үр тарианыхаа  75.6 хувийг хураасан гэсэн үг юм. Төмс 13.7 мянган га-гаас хураахаас  11,5 мянган га талбайгаас 135.4 мянган тонн буюу 83.6 хувийг хураажээ. Хүнсний ногоо 6.8 мянган га  талбайгаас хураахаас  5,9 мянган га талбайгаас  71.8 мянган тонныг хураасан нь  86,5 хувийг хураагаад  байгаа юм. Ургацын комиссын хурлаар нийт тариаланчдад зориулан албан даалгавар гаргажээ.  Албан даалгаварт  ургац хураалтыг шуурхайлан долоо хоногийн дотор дуусгаж, дүн мэдээг үнэн зөв мэдээлэх, ирэх жилийн тариалалтад шаардлагатай үрийг нөөцөлж чанарыг онцгойлон анхаарах, зүүн бүсэд үрийн шинэчлэл хийх талаар бодлогоор дэмжих зэргийг тусгасан байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж