“Марубени” Монголд нефть олборлохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2010.10.04-нд нийтлэгдсэн

“Марубени” Монголд нефть олборлохоор болжээ

Японы “Марубени” болон “Тоүо Engineering” корпораци хамтран Монголд газрын тосны төсөлд хамтран ажиллахаар шийдсэн тухай Reuters агентлаг мэдээлсэн талаар “Өдрийн шуудан сонин”-ы өнөөдрийн дугаарт нийтэлжээ. Уг төсөл нь урьдчилан тооцоогоор 600 сая ам.долларын өртөгтэй бөгөөд энэхүү төсөлд Улаанбаатарт төвтэй “Mongol Sekiyu” компани мөн оролцох аж. Төслийн дагуу нефтийн цооногийг Дархан хотын ойролцоо байгуулах бөгөөд 2014 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. “Марубени”-ийн төлөөлөгчийн хэлсэнээр “Монгол Улс нь  ОХУ-аас нефтийн бүтээгдэхүүний хамааралтай байсаар өнөөг хүрсэн. Бид энэ хамаарлыг бага ч болов бууруулахыг зорьж байна. Цооногийг ашиглалтад оруулсан даруй өдөрт 44 мянган баррель нефть олборлоно гэж тооцоолсон. Ингэснээр бид жилд 630 мянган тонн шатахуун, онгоцны 60 мянган тонн түлш үйлдвэрлэх боломжтой болно” гэжээ.

“Марубени” нь Японы худалдааны салбарт дээрээсээ тавд жагсдаг томоохон компани аж..Тэд Монголын газрын тосны төсөл дээр цаашид Оросын “Irkutsk Oil”  компанитай түншилж магадгүй гэж ажиглагчид үзжээ. Учир нь хоёр компани өнгөрсөн зургадугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулсан аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж