Хошин урлагийнхан эвтэй байхдаа хүчтэй

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Хошин урлагийнхан эвтэй байхдаа хүчтэй

Хошин урлагийн “Өнгөт инээд”, “Доз” энтертайнмент, “Эрхэм Илч”, “Захиалгат инээд” хамтлагууд болон жүжигчин Чапи нар олон жилийн дараа хамтарч “Амь нэгтэй Монголчууд” тоглолтоороо үзэгчдээ сюрприз барилаа. Зах зээлийн ханшаар 70-150 мянган долларын хооронд хэлбэлздэг “Benz Jeep”-г рекламандаа зориулаад хөнгөхөөн унагчихсан хошин урлагийнхан эвтэй байхдаа хүчтэй гэдгийг Үйлдвэрчний соёлын төв ордонд энэ сарын 17-н хүртэл үдэш бүр 19.00 цагт мэдрүүлэх ажээ. Сонирхолтой рекламтай “Амь нэгтэй Монголчууд”  тоглолтод таван жилийн дараа гавьяат жүжигчин Д.Батсүх эргэн тайзан дээр хошин урлагийнхантай нэгдэн гарч байгаа нь бас нэг сюрприз юм.  Дашрамд сонирхуулахад энэхүү тоглолтдоо зориулан “Сайн байна уу миний Улаанбаатар” хэмээх сайхан дууг тэд “The Lemons” хамтлагийн Одноогоос зөвшөөрөл аван сонирхолтой, хөгжилтэй шийдлээр дүрсжүүлэн, дуулан хүргэсэн юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж