Асашёорюүгийн шинэ үс засалт

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Асашёорюүгийн шинэ үс засалт

Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн зодог тай­­лах ёслол өчигдөр Японы нийслэл Токио хотын Кокугикан ордонд болж өнгөрсөн. Японы сумогийн хол­­боо­ноос зохион байгуулсан их авар­гын зодог тайлах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд тэргүүтэй Монголын олон арван зочид хүрэлцэн иржээ. Мөн их аваргын найзууд Орос, Сингапур, Өмнөд Солонгос, Америк, Тайвань гээд дэлхийн олон орноос ирж түүний зодог тайлах ёслолд оролцсон байна. Тэрбээр зодог тайлах ёслолын дараа үсээ тайруулж, өөрийн шинэ дүр төрхөө халимаг үсээр бүрдүүлсэн байна. Их аваргад шинэ үс засалт нь тун сайхан зохиж байгаа аж.

М.Анир  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж