Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав

Хуучирсан мэдээ: 2010.10.05-нд нийтлэгдсэн

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав

Төрийн ордны А танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж  УИХ-ын хаврын чуулганы завсарлагааны хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын дүн, намрын чуулганаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцлээ.

Хуралдааны хэлэлцсэн гол асуудал намрын чуулганы хугацаанд хийж гүйцэтгэх ажлын дараалал, тодорхой шалтгаануудын улмаас гацаанд ороод буй өргөн баригдсан, хэлэлцүүлгийн шатанд буй 66 хуулийн төслийг хэрхэн шийдвэрлэх талаар байлаа.

Эдгээр хуулийн төслүүдэд давхардсан, ач холбогдлоо алдсаныг нь эргүүлэн татах шаардлагатай талаар Тамгын газраас асуудал боловсруулан хуралдаанд танилцуулжээ. Үүний дагуу Байнгын хорооны хуралдаан дээр С.Ламбаа өөрийн санаачилсан Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох тухай хуулийн төслөө татаж авах болсноо мэдэгдэж “Хуульд тусгагдсан асуудал нь сая батлагдсан ашигт малтмалын тухай хуулийн зүйл заалтанд давхацсан тул энэ хуулийн төслийг татаж байна” гэв. Үүнтэй адил утга агуулга давхардсан, ач холбогдлоо алдсан хуулийн төслүүдийг эргүүлэн татах эрх тус тусын байнгын хороонд нь байгаа бөгөөд энэ тухай Байнгын хорооны дарга нарт санал хүргэхээр боллоо. Ийнхүү өнөөдрийн байнгын хорооны хурлаас ямар нэгэн тогтоол гараагүй бөгөөд хуулийн төслүүд дээр ажиллаж буй Ажлын хэсгүүдийг яаравчлан ажлаа гүйцэтгэхийн анхааруулснаар хуралдаан өндөрлөлөө.

Б.Мандах  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж