“Тяньжин-2013” наадмын анхдугаар хурал болов

Хуучирсан мэдээ: 2010.10.06-нд нийтлэгдсэн

“Тяньжин-2013” наадмын анхдугаар хурал болов

БНХАУ-ын Тяньжин хотноо 2013 онд Зүүн Азийн зургадугаар наадмыг зохион байгуулахтай холбогдуулан EAGA буюу Зүүн Азийн наадмын холбооны 28-р их хурал Тяньжин хотноо боллоо. Тус хуралд  Зүүн Азийн найман орны төлөөлөгч оролцсон бөгөөд манай улсаас Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Спорт, хууль дүрмийн хорооны гишүүн П.Тунгалаг, Эмнэлгийн хорооны гишүүн Ч.Насанбат нар оролцсон байна.

Энэхүү анхдугаар хурлын үеэр гурван жилийн дараа болох наадмын бэлтгэл ажил, зохион байгуулалт, хөтөлбөрийн талаар хэлэлцэж, урьдчилсан байдлаар зарим асуудлыг баталж, холбооны бүтэц бүрэлдэхүүнийг сонгон баталсан байна. Тодруулбал, БНХАУ-ын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Лью Пенг EAGA-ын ерөнхийлөгчөөр сонгосон бол мөн тус улсын иргэн Сун Люзанг EAGA-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгожээ. Түүнчлэн анхдугаар хурлаас “Тяньжин-2013” Зүүн Азийн наадмыг спортын 23 төрөлд зохион байгуулахаар урьдчилсан байдлаар баталсан байна.

Ш.Тэргэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж