Түншлэгчдийн уулзалт болно

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Түншлэгчдийн уулзалт болно

Монгол Улс 10 жилд нэг удаа явуулдаг Хүн, ам, орон сууцны тооллого ирэх сард болно. Үндэсний статистикийн хороо энэ ажлыг зохион байгуулах ба тооллогын комиссийг ерөнхий сайд С.Батболд ахалж байна. Тооллоготой холбогдуулж нэлээд бэлтгэл ажил хийгдэж, энэ сарын 5-наас тооллогод зориулсан урьдчилсан бүртгэл эхэлсэн байгаа.

Харин өнөөдөр Үндэсний статистикийн хороо Хүн, ам орон сууцны тооллогын талаар хамтран ажиллах Түншлэгчдийн уулзалтыг зохион байгуулах гэж байна. Уулзалтад Засгийн газар болон хэвлэл мэдээлийн байгууллагын төлөөлөгчид, үндэсний үйлдвэрлэгчид зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцох ажээ.

Түншлэгчдийн уулзалт өнөөдөр 14.00 цагт хорооны хурлын танхимд болно.

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж