Хамтын хүчээр нутгаа хамгаална

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Хамтын хүчээр нутгаа хамгаална

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Сайханы голд үйл ажиллагаа явуулж байгаа “Алтай хангайн бүрд” алтны уурхайн үйл ажиллагаатай Засаг дарга танилцав. Уг уурхай нь Сайханы голоос 100 гаруй метр зайд олборлолт явуулж, уурхайд усаар буудан нуур тогтоосон байна. Алт угааж бохирдсон ногоон ус гол руу урсч, Сайханы гол бохирдох төдийгүй Барх, Онон голууд бохирдох аюул нүүрлэжээ.  Мөн Гутайн даваанд алт олборлож байгаа аж ахуйн нэгжүүд ой модыг их хэмжээгээр унагаж сүйтгэж байгаа аж. Иймээс зөвхөн аймаг орон нутаг төдийгүй тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, Байгаль орчны яамтай хамтран газар нутгаа хамгаалах тэмцэл хийх тухайгаа Засаг дарга албан ёсоор мэдэгдлээ. Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байгаль орчны улсын байцаагч нар дээрх уурхайн үйл ажиллагааг газар дээр нь үзээд үйл ажиллагааг нь тодорхой хугацаанд зогсоолоо.

И.Байгалмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж