Иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.03.24-нд нийтлэгдсэн

Иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал эхэллээ

Эрдэс  баялаг, эрчим хүчний яамны үүднээс иргэний хөдөлгөөнийхөн жагсаалаа эхлүүллээ. Хэдэн өдрийн өмнөөс зарласан жагсаал цагаасаа ялимгүй хожимдож эхэлсэн ч хэлсэн ёсоороо Оюутолгойн орд  газрын ашиглах гэрээг эсэргүүцэхийн дээр маргааш  хуралдах Эрдэс баялгийн зөвлөлийн хуралдаанд биечлэн оролцоно гэдгээ жагсаал командлагч, “Шударга фронт”-ын тэргүүн  Г.Арслан мэдэгдлээ. Хэрвээ Эрдэс баялгийн зөвлөлөөс Оюутолгойн Техник эдийн засгийн үндэслэлийг  батлах юм бол жагсагчид тэмцлээ хурцатган, УИХ-ыг тарахыг шаардах болно гэлээ. Энэ удаагийн жагсаалд оролцогчдын тоо харьцангуй цөөн байлаа. Гэсэн хэдий ч тэд энэхүү жагсаалыг өдөр бүр үргэлжлүүлэх ажээ. Учир нь Оюутолгойн гэрээний цаана улс эх орон орших уу, эс орших уу гэдэг асуудал байгаа гэж тэд мэдэгдэв.Жагсагчид Джон Перкинсийн  “Эдийн засгийн алуурчны наминчлал” гэсэн номыг гартаа барьцгаажээ.

Энэ номыг Х.Болорболд орчуулсан бөгөөд их гүрнийхэн ядуу буурай улс орныг хэрхэн гартаа оруулж байгалийн баялгийг нь хэрхэн цөлмөн үгүйрүүлдэг талаар бичсэн ажээ. Уг номонд гарсан Панам, Венесуэл, Эквадрх зэрэг орны гашуун хувь заяа өнөөдрийн Монгол Улсад ирээд байгааг тэд сануулж байна.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж