Х хорооллынхон цахилгаангүй өнжлөө

Хуучирсан мэдээ: 2010.10.07-нд нийтлэгдсэн

Х хорооллынхон цахилгаангүй өнжлөө

Яг одоо X хороололын  орчим цахилгаан тасарсан байдалтай байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ  ХК–аас энэ талаар тодруулахад “Цахилгааны шитэд том гэмтэл гарсан оройны 18,00 цаг гэхэд цахилгааны саатлыг арилгахаар ажиллаж байна. Яг хаана нь гэмтэл гарсаныг хэлэх боломжгүй” гэсэн хариулт өглөө.

Эх сурвалжын мэдээлсэнээр тус хороолын цахилгаан өнөө өглөө 07.05 цагийн үед тасарсан бөгөөд одоог хүртэл ирээгүй байна. Цахилагаан тасарсаны улмаас томоохон супермаркет, банк, худалдааны төвүүд үйл ажиллагаагаа түр зогсоосон аж. Харин жижиг дэлгүүрүүдийн гүйлгээ сайн байгаа гэнэ. Ялангуяа   газ их эрэлттэй байгаа ба зарим дэлгүүрт газ дууссан тул газ сургалсан иргэд их байгаа аж.

Тус хороололд Шастиний нэгдсэн III эмнэлэг, Ачтан эмнэлэг зэрэг нилээн хэдэн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг ч тус байгууллагууд төлөвлөгөөт хагалгаагаа хийхийн тулд нэмэлт цахилгаан үүсгүүрээ ашиглаж байна. Гэхдээ цахилгаан хангалттай хүрэлцэхгүй  байгаа талаар хэлж байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж